ШУУРХАЙ: Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алджээ

ШУУРХАЙ: Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алджээ

Өчигдөр /2024.06.15/ УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Сант суманд тус сумын Засаг дарга бөгөөд намын дарга бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ асуудалтай холбогдуулж АН-аас өнөөдөр /2024.06.16/ 12:00 цагт хэвлэлийн хурал зарласан байна.  

Сонирхуулахад, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга н.Баянмөнх нь бусдын гарт амиа алдсан хэрэг улс төртэй холбоотой байж магадгүй байна. Учир нь зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, улс төрийн намын ухуулагч нэгэн этгээд амь хохирогчийг "чи яагаад манай намын уулзалтыг сонсоод байгаа юм" хэмээн талдцан маргалдаж амь насыг нь хохироосон байж магадгүй байна.