СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байна

Цаг уурын байгууллагын ажиглалтын мэдээгээр /2024.06.17/ 18:00 цагийн байдлаар баруун аймгуудын ихэнх нутаг, хангай хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байна.

Гэнэтийн хүчтэй аадар борооны үеэр аянга цахилгаан, салхины хурд огцом ширүүсэх зэрэг хавсарсан аюулт үзэгдэл ажиглагддаг тул иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хэрэглэж хэвшихийг онцгойлон анхааруулж байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө