Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 улсаас 61-т эрэмбэлэгдлээ

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 улсаас 61-т эрэмбэлэгдлээ

Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг харьцуулж, тайлагнадаг. Өөрөөр хэлбэл улс орнуудын өрсөлдөх чадварыг дараах дөрвөн хэсэгт хуваан үнэлж, дүгнэдэг байна.  Тодруулбал,

  • Эдийн засгийн тамир тэнхээ
  • Засаглалын үр ашиг
  • Бизнесийн ашигт үйл ажиллагаа
  • Дэд бүтцийг гол үзүүлэлт болгодог аж.  

Өрсөлдөх чадвар өндөртэй улсуудаар Сингапур, Швейцарь, Дани, Ирланд, Дани, Норвеги улс шалгарчээ. Харин хамгийн сүүлийн байруудад Венесуэл, Аргентин, Өмнөд Африкийн улсууд шалгарсан байна. Өнгөрсөн жилийн судалгааны үр дүнтэй адилаар хөгжлийн хувьд хоцрогдолтой, эдийн засаг, засаглалын хямралтай улсууд сүүл мушгиж байна. Түүнчлэн манай улсын тухайд 67 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Энэ талаар эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг “Дэлхийн өрсөлдөх чадварын энэ жилийн тайланг нийт 336 шалгуур үзүүлэлтээр судлан эрэмбэлж, боловсруулсан. Улс орнууд тодорхой үзүүлэлтүүдээр нийт 100 оноо авахаас манай улс 46.3 оноо авч, 61-т эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 10.36 оноогоор ахисан үзүүлэлт. Ийнхүү өрсөлдөх чадварын эрэмбэ өөрчлөгдөхөд эдийн засаг, бизнес болон засаглалын үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч дэд бүтцийн үзүүлэлт өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлттэй гарсан” гэлээ. 

Гол дөрвөн үзүүлэлтээр манай улс хэддүгээрт эрэмбэлэгдсэн талаар Судлаач Ч.Ганбат танилцууллаа. 

Тэрээр “Монгол Улс эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн хувьд 9.58 оноогоор өсөж, 42 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 18 байраар ахисан үзүүлэлт юм. Үүнд дотоодын эдийн засаг, олон улсын худалдаа, олон улсын хөрөнгө оруулалтын хэмжээ голлон нөлөөлжээ. Харин засаглалын үр ашиг бүлгийн хувьд өнгөрсөн жилээс 6.7 оноогоор өсөж, таван эрэмбээр ахин 53 дугаарт шалгарсан.  Түүнчлэн бизнесийн ашигт үйл ажиллагаагаараа манай улс 67 улсаас 62-т эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр эрэмбээр ахисан үзүүлэлт юм. Харин дэд бүтэц бүлгийн хувьд нэг эрэмбээр ухарсан. Тийм боловч өнгөрсөн онтой харьцуулахад 7.92 оноогоор өссөн байна. Эл үзүүлэлтэд буурахад шинжлэх ухааны дэд бүтэц болон эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин голлон нөлөөлсөн" гэлээ. 

Гарсан эерэг болон сөрөг өөрчлөлтүүд

  • Аялал жуулчлалын орлого 0.37 тэрбум ам.доллароос 1.55 тэрбум ам.доллар болж өсөв.
  • Засгийн газрын төсвийн ашиг, алдагдал 1.79 хувиас 2.5 хувь болж өсжээ. Энэ нь ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлт юм.
  • Нэг хүнд ДНБ-ий өсөлт 3.62 хувиас 5.88 болж өсөв.
  • Эрүүл мэндийн бүтэц, технологийн хөгжлийн үзүүлэлтээр өнгөрсөн онтой харьцуулахад сайжрав.
  • Валютын ханшны тогтвортой байдал 0.103 хувиас 0.139 хувь болж буурчээ.
  • Банкны салбарын актив 6.74 хувиас 53.76 болж буурсан байна.
  • Нэг сурагчид ногдох боловсролын төсвийн зардал 617-548 болж буурчээ.
  • Оюуны дайжилт гэх үзүүлэлт 2.53-аас 2.33 болж буурав.



Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө