“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүний холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгаж байсан билээ.
Тэгвэл “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа, тус компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Харин бүлэг зохион байгуулалтад орж, бусдыг дарамталдаг байсан гэх Э.Хаш-Эрдэнийг үргэлжлүүлэн хорьжээ. Тодруулбал, Э.Хаш-Эрдэнийг үргэлжүүлэх хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлж, шүүхээс энэ сарын 12-ны /2024.06.12/ өдөр түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.