Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдөр орой /2024.06.18/ орсон борооны улмаас 21:30 цагийн байдлаар СХД-ийн 32, 33-р хороонд гэр хашаа усанд автсан 12, машин урссан 1 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
