Эхээсээ төөрсөн нялх элийг бие даах чадвартай болтол нь байгаль хамгаалагчид тэжээхээр болжээ

Эхээсээ төөрсөн нялх элийг бие даах чадвартай болтол нь байгаль хамгаалагчид тэжээхээр болжээ

Эхээсээ төөрсөн нялх элийг нутгийн иргэн олж, байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгчээ. 

Хөгнө тарнын БЦГ-ын орчны бүсийн сум болох Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт эхээсээ төөрч хоцорсон 10 гаруй хоногтой бугын элийг харангадсан байдалтай байхад нь нутгийн иргэн олсныг тус хамгаалалтын захиргаа очиж авсан байна. Одоогоор тус элийг байгаль хамгаалагчид хүлээлгэн өгч бие даах чадвартай болтол нь асарч тэжээхээр болжээ.