ВИДЕО: Хөвсгөлийн  ихэнх нутгаар гантай байгаа тул үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар гурван пуужин тавьжээ

ВИДЕО: Хөвсгөлийн ихэнх нутгаар гантай байгаа тул үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар гурван пуужин тавьжээ

Хөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар гандуу, бэлчээрийн ургамлын ургалтын байдал муудаж байгаатай холбоотой “Мөрөн бороо экспепиц”-ийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрчимжүүлсэн байна.

Энэ үйл ажиллагааны явцад Мөрөнгөөс 10 гаруй км- ийн зайд үүлэнд хур тунадас нэмэгдүүлэхээр 3 пуужин тавилаа. Ингэснээр үүлний дуслын тоо, хэмжээ нэмэгдсэнээр ойрын 50 км-ийн зайд байрлах Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох сумдын нутгаар бороо хур нэмэгдэнэ. Хуурайшилт их байгаатай холбоотой борооны үүлийг доороос хөрснөөс дэмжих процесс муу байгаа учир дээрх үйл ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байна. Уг арга хэмжээг Ховд, Завхан болон говийн аймгуудад хийх юм.

ВИДЕО: