Энэ сарын 20-21-нд шилжих шөнө аадар бороотой

Энэ сарын 20-21-нд шилжих шөнө аадар бороотой

Улаанбаатар хотод өчигдөр орой орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороонд гэр, хашаа усанд автсан 12, машин урссан нэг дуудлага ирж, аврагчид иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн Б.Энхмаа, “Он гарсаар нийтдээ 36 усны ослын дуудлага мэдээлэл ирсэн. Одоогоор 26 иргэн усанд осолдож амиа алдсанаас гурав нь хүүхэд байна. Аялал амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан ОБЕГ-т үер усны ослын дуудлага мэдээлэл маш их бүртгэгдэж байгаа. Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг анхааралтай хүлээн авч амьдралдаа хэвшил болгоё. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж байхыг онцгойлон анхааруулъя” гэв.

Өнөөдөр ихэнх нутгаар, энэ сарын 20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 25, шөнөдөө 15 хэмийн дулаан байх аж.