Монгол, Тайваний хөлбөмбөгийн тоглолт коронавирусын улмаас хойшлогдсон хэвээр байна

Монгол, Тайваний хөлбөмбөгийн тоглолт коронавирусын улмаас хойшлогдсон хэвээр байна

 “Мазала Үндэсний Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити клуб “AFC CUP-2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайваны “Тайпауэр” багтай тоглохоор сугалаа таарсан билээ. Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд өнөөдөр болох байсан ч цуцлагдсан. Учир нь БНХАУ-д гарсан короновирусын улмаас Монгол Улсын Засгийн Газар БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Мөн Монгол улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон учраас Улаанбаатар Сити клубийн тамирчид ч Тайвань улсад зочлон тоглох боломжгүй юм байна.

Азийн Хөлбөмбөгийн Холбоноос өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ны өдөр шуурхай хуралдааныг зарлан “AFC CUP 2020” болон “Азийн Аваргуудын Лиг”-ийн зүүн бүсийн тоглолтуудтай холбоотой асуудлуудаар хэлэлцсэн ч тэмцээний талаар тодорхой шийдвэр одоо болтол гараагүй байна.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө