Засгийн газар хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй

Засгийн газар хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралдаж тодорхой асуудлуудаар шийдвэр гаргадаг. Тэгвэл өнөөдрийн /2024.06.19/ Засгийн газрын ээлжит хуралдааныг цуцалсан байна. Сануулахад өнгөрсөн долоо хоногийн хуралдаан ч хуралдаагүй цуцлагдсан билээ. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны ажлаар зүүн аймгуудад мөн бусад сайд нар тус, тусын тойрогт ажиллаж буй учир ийнхүү цуцлаад байгаа юм. Сонгуулийн санал хураалт ирэх долоо баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр болох юм. Үүний дараа Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж магадгүй байна.