Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг шийдэх хурал хойшиллоо

Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг шийдэх хурал хойшиллоо

Хөгжлийн банкны хэргээр ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгальмаа, Ц.Ууганбаяр нарын хүмүүс Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр /2024.06.19/ хэлэлцэхээр товлоод байсан юм. 

Тэгвэл тус хэргийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал хойшилсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын материал дутуу зэрэг шалтгаанаар уг хурлыг долоо хоногийн хугацаатайгаар хойшлуулсан байна.