Хуурайшилт их байгаа Ховд, Завхан аймгуудад үүл буудаж бороо оруулна

Хуурайшилт их байгаа Ховд, Завхан аймгуудад үүл буудаж бороо оруулна

Хөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар гандуу, бэлчээрийн ургамлын ургалтын байдал муудаж байгаатай холбоотой үүл буудаж цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс 10 гаруй км-ийн зайд хур тунадас нэмэгдүүлэхээр гурван пуужин харважээ. Үүний үр дүнд ойрын 50 км-ийн зайд байрлах Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох сумдын нутгаар бороо хур нэмэгдсэн байна.

Мөн хуурайшилт их байгаатай холбоотой удахгүй Ховд, Завхан болон говийн аймгуудад үүл буудах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.