Энэ сарын 17-18 нд шилжих шөнө Төв шуудангийн урд байрлах С.Зориг агсны хөшөөний хөлийг, ард нь тавьсан сандалтай нь гинжилсэн тул АН-аас тус асуудлаар мэдээлэл хийсэн.
Тус мэдээллийн үеэр “С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн үйлдлийг Ардчилсан намын амыг нь хамхиж, хөлийг нь дөнгөлөх гэсэн заналхийлэл гэж ойлгож байна. Хүний аминд халдсан хэрэг намжаагүй байхад ийм бусармаг үйлдлийг хийжээ. Одоогоор цагдаанийн байгууллагаас шалгаж байна" гэсэн юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд, "Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу 2024.06.19-ний өдөр БГД-ийн нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.