Улаанбаатар хотын орчимд сүүлийн өдрүүдэд орсон аадар борооны улмаас Туул болон Дунд голын үерийн түвшин нэмэгдэж буйг албаныхан анхааруулж буй. Харин өнгөрсөн өвөл шар усны үерээс урьдчилсан сэргийлж Дунд голын мөсийг олон тэрбум төгрөг зарцуулж зөөсөн тохиолдол ч гарсан.
Мөн болзошгүй үерийн аюулаас урьдчилсан сэргийлж Дунд голын урсгалын дунд ургасан бургасыг ч зөөх асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын орчимд орсон их борооны улмаас Дунд голын үерийн түвшин нэмэгдсэн тул тус газарт байгаа бургас зэрэг модыг авсан байна. Харин тус моднуудыг хаана шилжүүлэн суулгасан гэдэг нь тодорхойгүй байна.