LIVE: Хоёр эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь нуусан байсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ

LIVE: Хоёр эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь нуусан байсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ

Хоёр эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь нуусан байсан гэх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. 

ШУУД:

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр 07:10 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөн дүүргийн Прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэн Д-г хүний амь нас хохироосон хэрэгт яллагдагчаар татаж, 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэлээ.