"Үндэсний эвсэл"-ийн байранд олон тооны компьютертой олон хүн ажиллаж байсан нь тогтоогдсон гэж цагдаагаас мэдээллээ

"Үндэсний эвсэл"-ийн байранд олон тооны компьютертой олон хүн ажиллаж байсан нь тогтоогдсон гэж цагдаагаас мэдээллээ

"Үндэсний эвсэл"-ийг тролл баг ажиллуулж байна гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас тус эвслийн сонгуулийн штабт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 12:22 минутад Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Хөдөлмөрчдийн эвлэлийн ордонд гэмт хэргийн шинжтэй үйлдэл явдагдаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Мөн өдрийн 13:23 минутад сэтгүүлчид байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байна гэх дуудлага мэдээлэл нэр бүхий иргэдээс ирсэн. 

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагаагаар тухайн байранд олон тооны компьютер, техник тоног төхөөрөмжийг суурилуулж, олон хүн ажиллаж байсан нь тогтоогдсон. Тухайн хүмүүс ямар зорилгоор байрлаж, ямар ажил хийж байсан гэдгийг шалгаж тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.