Улаанбаатарт аадар бороо орж, 26 градус дулаан байна

Улаанбаатарт аадар бороо орж, 26 градус дулаан байна

Энэ сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32...+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.