Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал өнөөдөр /2024.06.27/ Улсын Дээд шүүхэд үргэлжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэргийг хуульд заасан журмын дагуу прокурорын эсэргүүцэл болон 41 гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.