"Өнөөдөр 22:00 цагаас эхлэн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үр дүнг шууд дамжуулан хүргэнэ" гэж СЕХ-ноос мэдэгдлээ

"Өнөөдөр 22:00 цагаас эхлэн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үр дүнг шууд дамжуулан хүргэнэ" гэж СЕХ-ноос мэдэгдлээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өнөөдөр /2024.06.28/ өглөөний 07:00 цагт Монгол Улс даяар эхэллээ. Энэхүү санал авах үйл явц өнөөдөр оройны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн насны хүмүүсийн 12.3 хувь нь саналаа өгөөд байна гэсэн албан бус мэдээлэл гараад байна. Харин өнөөдөр 11:40, 17:00, 21:00 цагуудаас сонгуулийн ирцийн мэдээллийг албан ёсоор зарлана гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдээд байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг "санал тоолох машин"-аас гадна, гараар 100 хувь хяналтын тооллого хийгдэнэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр 22:00 цагт сонгуулийн санал хураалтын үр дүнг СЕХ-ноос шууд дамжуулах хүргэх ажээ.