Монголын баг тамирчид маргааш олимпийн эрхийн төлөөх хоёр дахь тоглолтоо хийнэ

Монголын баг тамирчид маргааш олимпийн эрхийн төлөөх хоёр дахь тоглолтоо хийнэ

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ баг дэлхийн сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлогч  Серби, Словени улсын холбоодын урилгаар хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцохоор өнгөрсөн нэг дүгээр сарын 21-ны өдөр Европыг зорьсон билээ.

Олимпийн бэлтгэлийн тэмцээнийг хоёр дугаар сарын 1-нд Сербид хийсэн бол хоёр дахь тэмцээн Словений Любляна хотод маргааш буюу хоёр дугаар сарын 8-нд эхлэх  юм. Мөн тэмцээний бүрэлдэхүүн өнөөдөр тодорхой боллоо. Тэмцээнд тоглогч Э.Дөлгөөн, А.Гансүх, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр нар оролцох юм байна.

Энэхүү тэмцээнд  Серби, Словени, Канад, Хорватт болон Монгол Улсын баг тамирчид өрсөлдөх бөгөөд манай баг Канад, Словенийн багуудтай нэг хэсэгт орсон. Хэсгээ тэргүүлсэн баг шууд хагас шигшээд орох бол үлдсэн дөрвөн багаас хожсон хоёр нь хагас шигшээ, хожигдсон хоёр нь тавдугаар байрны төлөө тоглолт хийх юм.
Токио 2020 Олимпийн наадмын эрх олгох тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Банглор хотод болох юм байна.