БНХАУ-ын зарим бүсэд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргажээ

БНХАУ-ын зарим бүсэд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргажээ

Хятадын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын Цаг уурын үндэсний төвөөс цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргажээ.

Цаг уурчдын мэдээлснээр, зургаадугаар сарын 29-ний 14.00 цагаас зургаадугаар сарын 30-ны 14.00 цаг хүртэл Жянсу мужийн өмнөд хэсэгт, Шанхай хот, Жэжян мужийн баруун хойд болон төв хэсэгт, Аньхуй мужийн өмнөд хэсэгт, Хубэй мужийн зүүн хэсэгт, Жянши мужийн хойд хэсэгт, Хунань мужийн баруун өмнөд нутагт, Гуйжоу мужийн өмнөд хэсэгт, түүнчлэн Гуанси-Жуаны өөртөө засах орны хойд хэсэгт аадар бороо орох төлөвтэй байна. 

Эдгээр бүс нутагт хүчтэй салхилж, аянга цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Цаг уурын үндэсний төвөөс мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хичээл сургалт, аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоож, үер, хөрсний нуралт, шавар урсах зэрэг байгалийн гамшиг тохиолдож болзошгүй үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.