Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халж, бороо орох тул усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халж, бороо орох тул усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр  /2024.06.30/ нутгийн баруун хагаст, 7 дугаар сарын 1-3-нд ихэнх нутгаар халж, 7 дугаар сарын 2, 3, 4-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Маргааш буюу 7 дугаар сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 7 дугаар сарын 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. Долдугаар сарын 4-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө