Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногт Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногт Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ

Элсэлтийн Ерөнхий шалгалт улс орон даяар ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 4-нөөс Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ. 

Харин долдугаар сарын 5-ны өдөр Хими, Газар зүй, Нийгэм судлал, долдугаар сарын 6-ны өдөр Биологи, Математик, Орос хэл, долдугаар сарын 7-ны өдөр Физик, Монгол хэлний хичээлээр тус тус ЭЕШ авах аж. Сурагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх бөгөөд анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг БҮТ-өөс зөвлөлөө. Түүнчлэн дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оролцуулахгүй гэнэ.