Долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна

Долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр тохионо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяраас тодруулснаар “Үндэсний баяр наадмын хөтөлбөр эцэслэгдэн батлагдсан. Долдугаар сарын 10-12 өдрүүдэд зохион байгуулагдана”. Энэ жилийн Үндэсний баяр наадмаар илүү шинэлэг арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж буй.

Харин “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангийн өгсөн мэдээллээр "Долдугаар сарын 5-н гэхэд бүх зүйл бэлэн болсон байхаар гүйцэтгэгч байгууллага ажиллаж байна. Бид зургаан том, гурван жижиг нийт есөн ширхэг ариун цэврийн өрөөг шинээр байгуулж, мөн өмнөх ариун цэврийн өрөөнүүдийг сайжруулаад тоноглолуудыг нь шинэчлэн ашиглалтад оруулна. Суудлынхаа тоогоор энэ жил 12 мянган хүн наадам үзнэ гэсэн тооцоо байгаа” гэв. м