Нарны гүүрний өндрийн хамгаалалтыг автомашин шүргэсний улмаас унах эрсдэлтэй болсон тул буулгажээ

Нарны гүүрний өндрийн хамгаалалтыг автомашин шүргэсний улмаас унах эрсдэлтэй болсон тул буулгажээ

Нарны хороолол, Алтай хотхон орчимд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр явган хүний гүүрэн гарц барьсан талаарх шүүмжлэл олон нийтийн дунд гарч байсан. Учир нь тухайн гарц нээлтээ хийсэн өдрөө ачааны машин явж багтахгүй мөргөж, гэмтээсэн осол гарч байсан юм.

Тэгвэл нарны гүүр орчмын гүүрэн гарцыг дахин ачааны автомашин  шүргэж, аваарын гарцыг унагаасан осол өнөөдөр гарсан. Үүний улмаас нарны гүүрнээс урагш байрлуулсан явган гүүрийн доорх өндрийн хамгаалалтын төмөр бэхэлгээ унах  эрсдэлтэй болжээ. Иймд тус замын Хан-Уул дүүрэг рүү чиглэсэн хөдөлгөөнийг түр зогсоож, 4.5 метрийн заалттай өндрийн хязгаарыг буулгасан байна.