Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сэргээлээ

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сэргээлээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. 

Үүний дагуу түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сэргээлээ. Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зогсоогоод байсан юм.