"Шимэгч" киноны найруулагч Бонг Жоан Хо Оскарын шагнал хүртлээ

"Шимэгч" киноны найруулагч Бонг Жоан Хо Оскарын шагнал хүртлээ

Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт  одоо болж байна. Оскарын наадмын “Шилдэг эх зохиол” шагналыг Өмнөд Солонгосын кино найруулагч Бонг Жоан Хо хүртлээ. Тэрээр энэхүү шагналыг “Paratise” буюу “Шимэгч” киногоороо хүртэж байна.

"Parasite” нь 92 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг зураач”, “Гадаад хэлээрх шилдэг кино” гэсэн 5 төрөлд нэр дэвшсэн юм.

“Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн кино судлаачид таамаглаж байгаа.

"Шимэгч” кино нь гадны бүх кино наадмуудын шагналыг хүртсэнээс Каннын наадмын “Алтан дал мод” шагналыг авсан нь кино багийн хамгийн том шагналд тооцогдож байсан ч  ийнхүү Оскараас шагнал хүртлээ.