Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг өнөөдөр нээлээ

Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг өнөөдөр нээлээ

Баянгол дүүргийн 9-15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамжны /Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажил энэ сарын 6-ны өдөр /2024.07.06/ 23:00 цагт эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөө 06:00 цагт дуусаж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. 

Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил хийгдсэн юм.