ВИДЕО: Дархан цаазат Булган ууланд анхны ихэр төл мэндэлжээ

ВИДЕО: Дархан цаазат Булган ууланд анхны ихэр төл мэндэлжээ

Архангай аймгийн 1999, 1993 оны төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн.

Үүний дараа тус оны аравдугаар сард хоёр тооны тэх дахин нутагшуулсан. Тус Янгир сүрэг энэ өвлийн амжилттай давсан бөгөөд сайн идээшиж, Булган уулын янгир сүрэг гурван ишгээр нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ  харна уу.

Түүнчлэн Булган уул янгиртай болсонтой холбоотойгоор УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы сүүлийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг Дархан цаазат  болгож, газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад аваад байгаа юм. Мөн эл явдлын дараа дээрх төслийн үргэлжлэл болгож өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд /2024.06.09/ Дархан цаазат Булган ууланд 16 янгирыг нэмж нутагшуулах ажлыг Архангай аймгийн төгсөгчид зохион байгуулсан. Тус 16 янгирын нэг нь сүргийн эзэн буюу тэх ба шинэ төрсөн хоёр ишиг тус сүрэгт багтсан билээ. Тэгвэл Дархан цаазат Булган ууланд анхны ихэр төл мэндэлжээ.

ВИДЕО: