СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт хоёр ачааны автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт хоёр ачааны автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амь насаа алджээ

Хэнтий аймгийн, Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн  “Илжигний-Уурхай” гэдэг газар ачааны автомашинууд мөргөлдөж автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг өчигдөр 18:47 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын  “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн  4“Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П /48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ. Цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.