Бригадын генерал Г.Болор НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдож, АНУ-ыг зорихоор болжээ

Бригадын генерал Г.Болор НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдож, АНУ-ыг зорихоор болжээ

ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдож, АНУ-ыг зориход бэлэн болжээ. Монголын анхны эмэгтэй генерал НҮБ-д үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн талаар ЗХЖШ-ын веб сайтад мэдээлсэн байна.

Бригадын генерал Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч төдийгүй АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд, штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер юм. Энэхүү албанд өмнө нь хурандаа Д.Ганхуяг ажиллаж байсан бөгөөд түүнийг НҮБ-д Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж, байр суурийг нь бэхжүүлэхэд олон чухал ажил санаачлан хэрэгжүүлсэн, түүхэнд бичигдэх гавьяатай гэж салбарынхан нь үнэлдэг байна.

Хамгийн сонирхолтой нь өдгөө монгол бүсгүйчүүд НҮБ-ын төв байранд удирдах албан тушаалд хоршин үүрэг гүйцэтгэх болсон нь бахархууштай. Учир нь НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн даргаар Монгол Улсын анхны эмэгтэй энхийг сахиулагч болох хурандаа Н.Нямжаргал ажиллаж байгаа билээ.




Өнөөдөр морь өдөр

58 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр

1 хоногийн өмнө