Жүжигчин Жеки Чан коронавирусийн эсрэг эм гаргаж чадвал нэг сая юань өгөхөө амлажээ

Жүжигчин Жеки Чан коронавирусийн эсрэг эм гаргаж чадвал нэг сая юань өгөхөө амлажээ

БНХАУ-ын жүжигчин Жеки Чан шинэ коронавирусийг эдгээх эм гарган боловсруулж буй хувь хүн, байгууллагад нэг сая юань буюу 197 сая долларыг амласан байна. Тэрээр хэлэхдээ "Шинжлэх ухаан, технологи бол энэ вирусыг даван туулах гол түлхүүр юм. Олон хүмүүс надтай ижил бодолтой байгаа бөгөөд энэ өвчнийг даван туулах эмийг аль болох хурдан боловсруулж чадна гэж найдаж байна" гэж хэлжээ.

“Энэ бол мөнгөний тухай биш юм. Би хотын гудамжуудыг хоосон харахыг хүсэхгүй байна. Эх орны маань ард иргэд энэ өвчнөөс болж зовж шаналан, олноороо үрэгдэж байхыг харахыг хүсэхгүй байна. Тэд амьдралаа аз жаргалтай өнгөрөөх ёстой. Миний энэ бодлыг буруугаар ойлгохгүй байх гэж найдаж байна” гэжээ.

Өчигдөр үдээс хойш түүний энэ саналыг 52,000 гаруй хүн хүлээн авсан бөгөөд олон хүмүүс түүний шийдвэрийг дэмжсэн байна.

Мөн БНХАУ-д нүүрлэж байсан хямралын үеүдэд үргэлж өөрийн үүргээ гүйцэтгэж байсан гэж түүнийг магтжээ. Шинэ коронавирусийн эсрэг эм бэлдмэлийг гаргахад туслах зорилгоор Жеки Чантай хамтарч ажиллах бизнесменүүд байгаа бөгөөд уг мөнгийг арван сая юань хүргэж болохыг санал болгосон байна.

Одоогийн байдлаар БНХАУ-д халдвар авсан хүний тоо 40533-д хүрч, нас барсан хүний тоо 910 болжээ.

                                                                         Эх сурвалж: Straitstimes.com