ФОТО: Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Төв Гандантэгчэнлин хийдэд морилжээ

ФОТО: Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Төв Гандантэгчэнлин хийдэд морилжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрийг дуусталх хугацаанд манай улсад төрийн айлчлал хийж байна. 

Өчигдөр /2024.07.09/ хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны уулзалт хийж, зарим салбарт хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дараа Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нь гэр бүлийн хамтаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд морилжээ.  Хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бусад лам хуврагуудын хамтаар түүнийг гэр бүлийнх нь хамт угтан авав. Энэ үеэр  Соёлын Яамны сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүс байлцжээ.

Мөн зочид төлөөлөгчид төр түмний шүтээн Мэгжид Жанрайсаг Бурханд хүндэтгэл үзүүлж шүтээнд хадаг зул өргөсөн байна. 

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны энэхүү Монголд дахь анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлаж байгаагаараа онцлог юм.