Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой 22:00 цагт дахин тоглохоор боллоо

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой 22:00 цагт дахин тоглохоор боллоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 1-ний өдөр www.enaadam.mn  худалдаалж, эхэлсэн бөгөөд 10 минутын дотор зарагдаж дууссан.

Тэгвэл Наадмын нээлтийн тасалбарыг дахин худалдаалахаар болжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлтийг долдугаар сарын 11-ний орой 22:00 цагаас дахин нэг тоглохоор болсон байна. Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож тасалбарыг худалдахаар болсон аж.