Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр түрүүллээ.
Уяа сойлгыг тус аймгийн Дэрэн сумын С.Одгэрэл уяач тааруулжээ. Аман хүзүүнд Булган Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Энхжингийн хээр, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бямбажавын Баярмагнайн бор, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Бэгзсүрэнгийн Гантулгын хээр, айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн бор халзан тус тус хурдаллаа.