УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2024.07.10) өглөө үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Ингээд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Бат-Эрдэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны, Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад тус тус дэмжсэн юм. Байнгын хорооны даргад нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай” тогтоол батлагдлаа.