ВИДЕО: Унаач хүүхэд нь унаж, уяач нь азаргаа унан түрүүлүүлсэн үйл явдал Дорнод аймагт болов

ВИДЕО: Унаач хүүхэд нь унаж, уяач нь азаргаа унан түрүүлүүлсэн үйл явдал Дорнод аймагт болов

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын Хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд уралдсан хээр азарганы унаач хүүхэд унаж улмаар уяач нь азаргаа унан түрүүлүүлсэн үйл явдал өнөөдөр /2024.07.10/ өглөө боллоо. 

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын уяач Г.Заанхүү өөрийнхөө азаргыг унаж, бариад оруулан түрүүлүүлжээ. Тус наадамд 40 азарга уралдсанаас Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр түрүүлж,  Чулуунхороот сумын Алдарт уяач П.Гантөмөрийн хүрэн аман хүзүүдэж, Баян-Уул сумын Аймгийн алдарт Б.Эрдэнэбулганы бор айргийн гуравт орж,  Матад сумын уяач Э.Доржоогийн хул айргийн дөрөвт орж, Хэрлэн сумын уяач М.Насанжаргалын бор айргийн тавд тус, тус хурдаллаа.