Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьд барианд орлоо.
Энэ жилийн наадамд 217 соёолонг уралдуулахаар бүртгүүлснээс хэмжилт хийж 152 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Тэгвэл соёолон насны морьдын түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ аймгийн уяач Х.Бөхбатын хүрэн үрээ хурдалж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Л.Анхбаатарын хул үрээ аман хүзүү, П.Батсайханы халзан үрээ айргийн гуравт, Н.Зоригтын загал үрээ айргийн дөрөвт, У.Тамирын халтар үрээ айргийн тавд тус тус хурдаллаа.