Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дөрвийн даваагаар үргэлжилж байгаа бөгөөд тавын даваанд тунаж үлдсэн бөхчүүд ам авч байна.
Мөн энэ жил төв цэнгэлдэхэд засвар, шинэчлэлт хийсэн бөгөөд ингэхдээ ногоон зүлгийг ч мөн шинэчилсэн. Харин бороо хур үргэлжилсэн эдгээр өдрүүдэд төв цэнгэлдэхийн шинэ ногоон зүлэгт халтиргаа үүссэний улмаас бөхчүүд халтирч, бүтэн жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаа талаар ярилаа.