Хурдан дааганы цолыг дуудсан П.Тэмүүлэн хүүд “Тод манлай” уяач Д.Чулуунбат даага өгөхөө амлажээ

Хурдан дааганы цолыг дуудсан П.Тэмүүлэн хүүд “Тод манлай” уяач Д.Чулуунбат даага өгөхөө амлажээ

Үндэсний их баяр наадмын Хурдан дааганы цолыг дуудаж, наадамчин олныг огшоосон Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат 12 настай П.Тэмүүлэн хүүд “Тод манлай” уяач Д.Чулуунбат даага өгөхөө амлажээ. Түүний хувьд Нийслэлийн 53 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч бөгөөд хоёр жилийн өмнөөс цол дуудаж сурсан аж.