Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг дээр бөхчүүд халтирч гэмтэл авах, харамсалтайгаар унах тохиолдлууд гарав.
Цэнгэлдэхийн шинэ зүлэг нь FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шаардлага хангасан гэсэн ч стандартын бус хэмээн иргэд шүүмжилж буй. Уг асуудалд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан уучлалт хүсжээ. Тэрбээр "Нийт бөхчүүдээсээ, бөхийн хорхойтон, үзэгч фенүүдээсээ уучлалт хүсэж байна. Цаг давчуу байсан тул хяналт тавьж чадаагүй, тестлэх боломж огт гараагүй шууд Наадамтай залгаад орсонд алдаа боллоо. Дараа нь заавал холбоонд бороотойд сорил хийлгэж хүлээлгэж өгөх ёстой юм байна" гэжээ.