Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад анх удаа болж байна. Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup-2019” ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байна.
Өчигдөр манай баг С хэсэгтээ Латвийн багийг 20:16 харьцаатайгаар, Беларусын багий 21:15 харьцаатайгаар хожиж АНУ-ын багийн араас хоёрт бичигдэж эхэллээ. Манай багт Ш.Шаравжамын 201 см өндөртэй, бага хүү Ш.Энхийн-Од, Г.Өсөхбаярын хүү 198 см өндөртэй Ө.Пэрэнлэйжамц, А.Батхуяг, Л.Авирмэд нар багтаж байна. Тэд маргааш 18:30, 20:30 цагуудаас хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ.
Харин манай эмэгтэй багийнхан өнөдөөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийх аж. Тоглолт 19:00, 20:40 цагуудаас болно.