БНХАУ-аас гадна бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 458 хүрчээ

БНХАУ-аас гадна бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 458 хүрчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар өнөөдөр буюу Мягмар гарагийн байдлаар БНХАУ-аас гадна 27 улс орны нутаг дэвсгэрт бүртгэгдэж нийт 458 тохиолдол болж нэмэгджээ. Тэдгээрээс Япон улсад хамгийн олон буюу 161 тохиолдол бүртгэгдсэний дунд хөлөг онгоцон дээр байсан 135 хүн, Ухань хотоос ирсэн 10 хүн багтсан байна.

Мөн Сингапурт 45, Хонконгт 42, Тайландад 32, БНСУ-д 27, Тайвань, Малайзад 18, Австралид 15, Герман, Вьетнамд 14, АНУ-д 12, Францад 11 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Үүний зэрэгцээ Макаод 10, Их Британид 8, АНЭУ-д 7, Канадад 5, Энэтхэг, Филиппин, Италид 3, ОХУ, Испанид 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги,  Камбож, Финланд, Швед, Шри Ланкад тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконгт тус тус 1 хүн нас баржээ. БНХАУ-д өнөө өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 42638 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 1016 хүрсэн бол 3996 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

                                                                                                               Эх сурвалж: NHK