“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан уг ажил хоёр жил гацсан. Тэгвэл уг замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээсэн юм.
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай. Мөн ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Энэ сарын 10-ны өдөр тус замын хөдөлгөөнийг нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна.