Нигери улсад 30 гаруй аялагчийг шатаан аминд нь хүрсэн халдлага гарчээ

Нигери улсад 30 гаруй аялагчийг шатаан аминд нь хүрсэн халдлага гарчээ

Нигерийн зүүн хойд хэсэгт орших Ауно хотод 30 гаруй гадаадын аялагчийг хөнөөн хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалсан хэрэг гарчээ. Тодруулбал аялагчдыг машиндаа унтаж байхад нь гал тавьснаар дэлбэрэлтүүд үүссэн байна. Энэхүү халдлагыг үйлдсэн хэрэгт Исламийн лалын шашинт “Боко харам” бүлгэмийг сэжиглэж байгаа юм байна. “Боко харам” бүлэглэл нь 2009 оноос Нигери улсад тасралтгүй халдлага хийж байгаа бөгөөд тэдний халдлагын улмаас 35000 гаруй иргэн нас барж, хоёр сая гаруй иргэн орон гэргүй болж, хэдэн зуун хүн хулгайлагдсан байна.

Нутгийн оршин суугчдын ярьж байгаагаар хохирогчид муж улсын нийслэл Майдугури руу явж байсан ч цэргийнхэн хот руу орох замыг хаасан тул 25 км-ийн зайтай Ауно хотод унтаж байсан гэнэ. Одоогоор ямар зорилгоор зам хаасан талаар тайлбар хийгээгүй байна.

Нигерийн эх баригчид тус бүлгэмийг дарсан гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч халдлага үргэлжилсээр байна.