АН: С.Эрдэнэ дарга сонгуулийн САНХҮҮЖИЛТ босгох зорилгоор БНХАУ-д айлчлаагүй

АН: С.Эрдэнэ дарга сонгуулийн САНХҮҮЖИЛТ босгох зорилгоор БНХАУ-д айлчлаагүй

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Түүнийг сонгуулийн мөнгөө хятадуудаас босгох зорилгоор тус улсад айлчилсан гэх яриа олон нийтийн дунд гараад буй. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа энэ талаар “Ардчилсан нам болон БНХАУ-ын коммунист нам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид  БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн.

Айлчлалын хүрээнд улс хоорондын найрсаг харилцаа, намуудын хамтын ажиллаагааг шинэ шатанд гаргах талаар ярилцсан.  Сонгууль ойртсон энэ үед Ардчилсан намын нэр хүндийг унагах, гадаад харилцаа, бусад улс орнуудын намуудтай ажиллах хамтын ажиллагаанд сэв суулгах гүтгэлгийг бусад намаас явуулж буйг эсэргүүцэж байна.  

Цаашид Монгол улсынхаа нэр хүндийг бодож хамтын ажиллагаатай орнуудынхаа харилцааг дээдэлж, өдөөн турхирах, ор үндэсгүй гүтгэлэг тараахгүй байхыг уриалж байна. Бие биенээ хүндэтгэе” гэж хэллээ.

Айлчлалын хүрээнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь сонгуулийн санхүүжилт босгох талаар огт яриагүй гэдгийг тус намаас албан ёсоор мэдэгдлээ. Цаашид ийм ажиллагаа Ардчилсан намын гадаад харилцаанд огт байхгүй болно, ийм үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой гэдгийг энэ үеэр дурдсан юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: