Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шинээр дэвссэн хиймэл зүлэг халтиргаа үүсэж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Гэвч зүлэгтэй холбоотой гомдол санал наадам зохион байгуулах комисст ирээгүй аж. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан, бөхчүүдээс уучлалт гуйсан.
Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Үндэсний олон нийтийн радио телевизэд өгсөн ярилцлагадаа, "Бороо их орсон. Халтиргаа гулгаа үүссэнийг бид нийтээрээ харсан. Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулах бэлтгэл ажил руу оръё гэдэг шийдэлд хүрсэн" гэж мэдэгдсэн байна.