Гэр бүл, Хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан наадам, цагаан сарын амралтыг олон хоног болгон нэмэх талаар өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр, Үндэсний наадмын болон цагаан сарын баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон нутгийг зорьж шинэ золгуут хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Бодит байдал дээр ажлын өдөр нэртэй ч албан бусаар амралт сунжирдагийг та бид бүгд мэднэ.