Өнөөдөр аргын тооллын 7 дугаар сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 13, Гар одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 5:13 цагт мандан, 20:44 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд зерэг сайн ба бар, хулгана жилтнээ сөрөр муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөа, авах, үнэт эрдэнийн зуйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бужиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, ухэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
