Энэ онд 108 сумын 100 жилийн ой тохиож байна

Энэ онд 108 сумын 100 жилийн ой тохиож байна

Энэ жил нийтдээ 112 сумын тэгш ой тохиож байна. Үүнээс 108-ынх нь 100 жилийн ой тохиож байгаа юм. Иймд тэдгээр сумын мэдээлэл, наадмын товыг хүргэж байна.

Аймгуудын хувьд Дархан-Уул болон Говьсүмбэр аймгийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.  Тэгш ой нь тохиож  буй дийлэнх сумын баяр наадам долдугаар сарын 13-25-ны өдрүүдэд болохоор байна. Говь-Алтай аймагт 16 сум, Дорноговь аймагт 12 сумын 100 жилийн ой тохиож байгаа нь хамгийн олон нь байна.  

Мөн Увс аймгийн 6 сум, Ховд аймгийн 5 сум, Завхан аймгийн 11 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, Архангайн 5 сум, Булганы 6, Өвөрхангайн 9, Сэлэнгийн 7, Төв аймгийн 9, Дундговийн 8, Говьсүмбэр 1, Хэнтий 2, Дорноговь 12, Сүхбаатар 3, Дорнод аймгийн 4 сумын 100 жилийн тохиож байгаа юм.